Skip to content
       - Visa application form        - Visa application form for tourists
You are here:
ЗАРЛАЛ PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 11 May 2012 02:19

УИХ-ын Сонгууль 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болохтой холбогдуулан 5 дугаар сарын 11-нээс 30-ний өдрийг дуустал ЭСЯ-нд биечлэн ирж бүртгэлээ хийлгэнэ үү.

ЖИЧ: Дээрхи хугацаанд бүртгүүлж амжаагүй иргэд сонгуульд оролцож, саналаа өгч чадахгүй болохыг анхаарна уу.  

Мөн Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд саналаа өгөх тул шинэчилсэн бүртгэлээ хийлгэнэ үү.

Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортаа авч ирнэ үү.

ЭСЯ-ны хаяг: 600 North bridge road, #24-08, Parkview Square, Singapore 188778
Web: www.singapore.mfat.gov.mn
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Phone: 65-63480745, Fax: 65-63481753
Цагийн хуваарь: 9-18 цаг /Баасан гариг бүрт 9-20 цаг/

26-Р САЛБАР КОМИСС 2012.05.10

 
Монгол улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа Сингапур Улсын Ерөнхийлөгч ноён Др.Тони Тан Кенг Яам- д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 10 April 2012 03:07

2012 оны 2 дугаар сарын 23- нд буюу Хөх усан луу жилийн шинийн 2- ны билигт сайн өдөр Монгол улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа Сингапур Улсын Ерөнхийлөгч ноён Др.Тони Тан Кенг Яам- д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Ерөнхийлөгч Др.Тони Тан нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Сингапурын Ерөнхийлөгч болон ард түмэнд уламжилж, Монгол- Сингапурын харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэв.

Last Updated on Tuesday, 10 April 2012 03:13
 
Сингапурт оршин суугаа Монгол иргэдийн анхааралд PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 01 August 2011 01:08

Тус ЭСЯ- наас 2011 оны 7- р сарын 1- ны өдрөөс Сингапур улсад суугаа Монгол иргэдээ Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах үйл ажиллагаа  эхэлснийг мэдэгдье.

Хэрэв Та шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй байгаа бол тус ЭСЯ- ны:  +65 63480745  дугаарын утсаар холбогдон шинэчилсэн бүртгэлд хамрагдах хугацаагаа тохирон бидэнд бүртгүүлнэ үү.

Иргэдийг ажлын өдөр бүр 15.00 – 17.00 цагийн хооронд шинэчилсэн бүртгэлд хамруулаж байна. (Өдөрт 10 хүртэл хүн бүртгэнэ)

Та гадаад пасспорт болон иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.


Сингапур дахь ЭСЯ

 
Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах боллоо PDF Print E-mail
Written by singapore   
Monday, 16 May 2011 10:24


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар 2011 оны 4 дүгээр сарын 26-29-нд Вашингтон хотноо ажиллав.  Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг тэргүүлэх албыг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Төрийн департаментын албаны хүмүүс, төрийн бус байгууллагууд болон судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн удирдлагатай уулзаж ярилцсан юм.

Last Updated on Monday, 16 May 2011 10:25
Read more...
 
Nations of Hun Origin Will Organize Peace Festival PDF Print E-mail
Written by singapore   
Monday, 25 April 2011 08:08

Mongolia marks many historic anniversaries this year. In relation to the marking of the 2220th Anniversary of the Founding of Mongolia’s Statehood - Hun Empire, Peace Festival of Nations of Hun Origin is going to be organized under the auspices of Tsakhia Elbegdorj, President of Mongolia in Ulaanbaatar on August 26 and 27, 2011. Currently, the representatives of 33 countries have been invited. Wide range of cultural and sports activities be included within the framework of the Peace Festival. In addition to these measures, Global Peace Leadership Conference, young leaders’ symposium, and assembly to discuss and exchange experiences on civil participation in local development will take place. With the support of the Office of the President of Mongolia and the Ministry of Foreign Affairs and Trade, Mongolian and international non-governmental organizations such as Mongolia’s Peace and Friendship Federation, Peace Initiative and Global Peace Festival Foundation are planning to organize this big scale festival that will be marked in the history of the nations of Hun origin.

 
<< Start < Prev 1 2 3 Next > End >>

Page 1 of 3

Minister of Foreign Affairs


CV - Blog